УИХ-ын чуулганы Баасан гараг (2024.04.05)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион явуулдаг суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар хэлэлцэж буй бөгөөд гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

“ХОЁР ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ДӨРВӨН АРГЫН ТООГОО ДӨНГӨН ДАНГАН МЭДЭЖ БАЙНА”

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ: 

-Саяын дүгнэлтийн тухайд бид улс төржсөн, үзэмжээрээ хандсан зүйл яриагүй. PISA-гийн тайлан дээр монгол хүүхдүүд буюу есдүгээр ангийн 15 настай 7000 хүүхдээс гуравны хоёр нь монгол хэлээрээ уншсан зүйлээ ерөөсөө ойлгохгүй байна гээд байна. Бид тэрийг л хэлсэн.

Хоёр хүүхэд тутмын нэг нь дөрвөн аргын тоогоо дөнгөн данган мэдэж байна. Есдүгээр ангийн хүүхэд. Энэ чинь олон улсын дунджаас Монгол Улсын дундаж асар хоцрогдолтой болчихжээ гэсэн үг. Яг тодорхой тоо баримтуудыг, тэр тусмаа та нарын тавьсан тоо баримтуудын талаар бид ярьсан.

Боловсрол хүн төрөлхтөнд бүхий л туршид хэрэгтэй явж ирсэн. Тэр тусмаа Монгол Улсад асар чухал цаг үе дээрээ ирчихээд байна гээд, бид бүгд ач холбогдол өгцгөөдөг. Тархай бутархай, цөөхүүлээ бид одоо оюун ухаан, техник технологийн талаар ярихаас өөр аргагүй. Ийм цаг үед ирчихлээ.

PISA үнэлгээнээс манай боловсролын тогтолцоо өөрөө өөрсдийгөө, эцэг эхээ, улс орноо хуураад сурсан гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ дээр боловсролын яам ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ? Яаж засах вэ? Бид чанар, хүртээмжийн асуудал гээд баахан байшин, барилга л барилаа.

Багшийн чадвараас эхлээд олон зүйл хоцрогдсоныг бид харж байна. Барилга байшин барих гээд. Боловсролын яам биш барилгын яам болчихоод. Нэг зүйл рүү хэт туйлширсны үр дүн гарч байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу