Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аар хянан баталгаажуулж, зөвшөөрөгдсөн Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 20.1-т “Давж заалдах комиссын шийдвэрийн эх хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хураангуй тайлбар эсхүл үр дүнг тодорхойлсон хэвлэлийн мэдээг Давж заалдах комисс олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу хэвлэлийн мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа болно.

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисст М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ-уудад холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Бүрэлдэхүүн хуралдааныг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 10.00 цагт хийхээр товлож, оролцогч талуудад хуралдааны товыг хүргүүлжээ.

May be an image of text

А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу