Ардчилсан нам байгуулагдсаны 34 жилийн ой өнөөдөр (2024.04.07) тохиож, тус нам баярын хурлаа хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэлэхдээ “Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 20-нд, С.Зориг агсны төрсөн өдрөөр би тамгаа хүлээж авсан. Ингээд дөрөвдүгээр сарын 21-нд Баянхонгор аймгийг зорьсон. Явахдаа би намын тамгаа бариад явж байсан. Алдчих юм шиг санагдаад, хайр хүрээд “Энэ тамгыг намын байрандаа үлдээхгүй. Аваад явъя. Баруун бүсийг тойруулаад явъя” гээд намынхаа гишүүдэд үзүүлээд явж байсан.

Тухайн үед Архангай аймагт яриад сууж байхад “Тамга, гэрчилгээтэй боллоо, бүгд нийлэх үү” гэдэг асуулт тавьсан.

Эв эе гэж юу вэ гэдгийг би тэр үед бодож эхэлсэн. “Та нар олон жигүүртэй, олон ургалч үзэлтэй учраас эвлэлдэж чадахгүй” гэж олон хүн хэлж байсан. Даргаа аялдан дагалддаг хүмүүсийн нүдээр харахад бид эвлэлдэх ямар ч бололцоогүй, эв гэх үг бидэнд байдаггүй юм шиг харагдсан байх. Харин бид эв эеийг өөрөөр хардаг. Аялдан дагалдагчгүй байдаг намыг эв эеийн хүчтэй нам гэж би хувьдаа хардаг. Даргаа дагалддаггүй тэр хүмүүс бол эвийн хүч юм гэж харж байна” гэв.

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу