Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчинд байдаг. Жилд дунджаар 20 мянган хүүхэд нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амардаг гэсэн судалгаа бий.

Эдгээр зуслангийн үйл ажиллагааны стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Монголын үндэсний зуслангийн холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл  болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгээр “хөдөлмөр зуслан, нүүдэлчин зуслан” байгуулах хэрэгцээ,  шаардлага, стандартад оруулах өөрчлөлтийг хэлэлцэж, санал солилцлоо.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу