Хүүхдийн хүчирхийллийн дөрвөн хэлбэр байдаг. Бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах. Үл хайхарах хүчирхийлэл нь хүүхэдтэй зүй бус харьцах явдлын хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр хэдий ч нийгэм, олон нийтийн дунд үл хайхрах хүчирхийллийн тохиолдолд бага анхаарах хандлагатай байдаг.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нийт 1577 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс, Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлийн 70 дуудлага бүртгэгдсэн байна.

Хүүхдийг зодох, хэл амаар доромжлох зэрэг насанд хүрэгчдийн идэвхитэй үйлдлээр илэрхийлэгдэх бусад төрлийн хүчирхийлэлтэй харьцуулахад үл хайхрах хүчирхийлэл нь насанд хүрэгчдийн идэвхигүй үйлдэл, хандлагаар илэрдэг.

Үл хайхарах хүчирхийлэл нь бусад төрлийн хүчирхийлэлд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу