Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөрсний бохирдлыг бууруулах, элдэв халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайг ариутгах ажлыг эхлүүллээ.
Өнөөдөр (2024.04.08)-ийн байдлаар дүүргийн 9, 13 дугаар хороодын 1600 айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбай, далан гуу, жалга, хогийн цэг зэрэг 42458мкв талбайд мананцарт ариутгал хийгээд байна. Ариутгал халдваргүйтгэлийн ажил хуваарийн дагуу 5 сар хүртэл явагдана.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу