Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулах шатаж буй талаарх мэдээллийг бид хүргэсэн билээ. Тус гал түймрийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийв. 

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Доошоо B1, B2 гэсэн давхартай, нийт гурван давхар барилга байна. Лангуу, хүүхдийн тоглоомын талбай, дэлгүүр бүхий үйлчилгээтэй байгууламж байсан. Нийт дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна. 

Анх дуудлага ирэхэд объектод гал бүхэлдээ тархчихсан байсан. Давхар бүрдээ шатах материал маш ихтэй байсан учир галын ачаалал өндөр, одоо ч хүн орох боломжгүй нөхцөлд байна.

Галын дуудлага ирэхэд тухайн объектод хүн байгаагүй. Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Гэхдээ гал бүрэн унтраагүй, хайгуулын ажиллагаа дуусаагүй байна. 

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсээс ирсэн дөрвөн хүнтэй баг хайгуул хийхээр галын голомт руу нэвтэрсэн. Гэвч гурван хүн нь эргэж гарч ирсэн.

Мөн ажиллаж байсан хоёр албан хаагч хөнгөн бэртсэн тул эмнэлгийн тусламж авахаар яваад байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу