Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Германы “Bild” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Киев сөрөг довтолгоо хийх шинэ төлөвлөгөөтэй байна” гэж мэдэгджээ. Тэрбээр “Тийм ээ, бидэнд сөрөг довтолгооны төлөвлөгөө бий” гэж хэлсэн байна.

Украины удирдагч “Үүний зэрэгцээ Украин довтолгоо хийхэд гадаадын түншүүд, тэр дундаа АНУ-ын дэвшилтэт зэвсгийн систем хэрэгтэй байна” гэж онцолжээ. Мөн тэрбээр Киев хамгийн сүүлийн үеийн зэвсэг үйлдвэрлэх орчин үеийн технологи хүлээн авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Зеленский “Бидэнд байгаа агаарын довтолгооноос хамгаалах систем хангалтгүй” гэж хэлжээ. Оросын дарангуйлагч Путин амьтан шиг санагдаж байна. Хэрэв та өөрийгөө хамгаалж чадахгүй бол тэр бүр ч их сүйтгэнэ. Учир нь, түүний хүсэл бол Украиныг бүхэлд нь эзлэх явдал юм” гэж хэлжээ.

Украины сөрөг довтолгоо 2023 оны зургадугаар сарын 4-нд эхэлсэн бөгөөд гурван сарын дараа Владимир Путин “сөрөг довтолгоо зогссон” төдийгүй “бүтэлгүйтсэн” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо бүтэлгүйтсэн, санаачлага Оросын зэвсэгт хүчний гарт байна” гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, энэ хэвээр үргэлжилбэл Украины төрт ёсны тухай асуудал тун удахгүй хөндөгдөх аж.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу дөрөдүгээр сарын 2-нд Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзах үеэрээ он гарснаас хойш Украины зэвсэгт хүчний хохирол 80 мянга давсан талаар мэдэгджээ.

Тэрбээр “Зуны сөрөг довтолгоо амжилтгүй болсны дараа дайсны тодорхой шугамд байр сууриа олох оролдлого амжилтгүй болсон” гэж мэдэгдсэн байна. Оросын арми украинчуудыг баруун тийш шахсаар буй аж. Зөвхөн гуравдугаар сард Невельское, Орловка, Тоненкое, Красное, түүнчлэн Запорожье мужийн Мирное тосгоныг чөлөөлжээ.

Эх сурвалж: BILD, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу