Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-нд 7-14 насны дөрвөн хүүхэд алга болсон талаар мэдээлэл гарсан. Хүүхдүүдийг олсон эсэх талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “7 настай, 12 настай, 14 настай эрэгтэй хүүхдүүд бүгд олдож, ар гэрийнхэн нь цахим сүлжээн дэх постоо устгасан. Одоогийн байдлаар 13 настай С.Элбэрэл охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. 

С.Элбэрэл охин дөрөвдүгээр сарын 8-ны Даваа гарагт 12.00 цагт хичээлдээ явахаар Дарь-Эхэд байрлах гэрээсээ гараад, сураггүй алга болжээ. Охин гэрээсээ гарахдаа тод ягаан өнгийн куртка, цэнхэр жинсэн өмд, саарал цүнх, хар өнгийн гуталтай явсан. Том алаг нүдтэй, хар бор урт үстэй, 158 см орчим өндөр аж.

Охиныг харсан хүн байвал 88879488, 99261662, 80305002 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу