“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах ажлыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж буй ажээ. Тус компаниас дараахь мэдэгдлийг гаргасан байна.

Түүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг 3.4 сая гаруй иргэнд тараагдах бөгөөд 2023 оны ногдол ашгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс тарааж эхэлсэн.

Харилцагчийн үнэт цаасны компани дээр нээгдсэн данснаас гадна и-баримт, халамж, тэтгэвэр болон бусад дансуудад гүйлгээ хийгдэж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудад хандаж байгаа иргэдийн дийлэнх хувь дансаа бүрэн шалгаагүй, ногдол ашиг нь орсон иргэд байна.

Нэг үнэт цаасны компани өдөрт 1000 гаруй дуудлагад хариулж, мэдээлэл хүргэн ажиллаж байна. Үнэт цаасны компаниудын нээсэн харилцагчийн дансны мэдээлэл нь таны ногдол ашиг хүртэх үндсэн мэдээлэл юм.

Өнөөдрийг хүртэл ногдол ашиг нь ороогүй иргэд банкуудад нээлгэсэн өөрийн дансуудаа бүрэн шалгана уу.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг урт хугацаанд тогтмол хийгдэх гүйлгээ бөгөөд нэг удаагийн тараалтаар бүрэн тараагдаж дуусах гүйлгээ биш юм.

Дансны мэдээллийн зөрүү болон банкуудын системийн ялгаатай байдлаас шалтгаалан ногдол ашиг тараах үйл ажиллагаа бүрэн хийгдэж дуусаагүй байна” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

3 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу