АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Мягмар гарагт Америкийн испани хэл дээрх телевизийн суваг болох “Univision”-д ярилцлага өгөхдөө “Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвас дахь мөргөлдөөнийг зохицуулахдаа “алдаа” гаргаж байна” гэж шүүмжилсэн байна.

Тэрбээр “Би түүний хийж байгаа үйлдлийг “алдаа” гэж бодож байна. Би түүний арга барилтай санал нийлэхгүй байна” гэж хэлжээ.

Цагаан ордон өнгөрсөн долоо хоногт “Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Нетаньяхутай утсаар ярьж, тусламжийн ажилтнууд болон энгийн иргэдийг хамгаалахын тулд Израилийн довтолгоонд АНУ-ын дэмжлэг үзүүлэх шинэ хуудсыг нээлээ” гэж мэдэгдсэн байна.

Байден “Би израильчуудад гал зогсоохыг уриалж байна. Дараагийн зургаа, найман долоо хоногт тус улсад орж ирэх бүх хоол хүнс, эм тариаг бүрэн авах боломжийг олгох хэрэгтэй” гэж хэлжээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу