УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл орж ирж байна. Байнгын хорооны хуралдаан дээр миний бие тодорхой саналуудаа хэлсэн. Илтгэгчийн танилцуулгад миний дэмжихгүй байгаа шалтгааныг тодорхойлж хэлж байна. Би өөрийн байр сууринаасаа ухраагүй байгаа.

Миний хувьд шинэ сэргэлт, аж үйлдвэрийг дэмжих, хөдөө, боомтыг сэргэлтийг дэмжих хүрээнд бодлогын агуулгаар нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Гэвч нэг гараараа хүн амын амьдралыг сайжруулна, агаарын бохирдлыг бууруулна гэж баахан хөрөнгө зарчихаад нөгөө гараараа Улаанбаатарт утаа үйлдвэрлэхээр орж ирж байгааг л би дэмжихгүй байгаа юм. Гишүүд үүн дээр анхааралтай хандах хэрэгтэй байна.

200 яндан 1000 болж орж ирэх гэж байна. Сайжруулсан шахмал түлш рүү шилжээд байсан нь буцаад түүхий нүүрс рүү буюу 5, 10 жилийн өмнө Улаанбаатар даяар амьсгалж чадахгүй хоолой хорсох нөхцөл рүү Эрчим хүчний яам утаа бууруулах бодлогоосоо ухарч ийм хуулийг оруулж ирж байна. Үүнийг би дэмжихгүй.

Өнөөдөр Монгол улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд дунджаар 4000 гаруй хүн нас барж байна. Харвалт, зүрх судасны өвчлөл, уушгины хавдар, амьсгалын замын өвчний шалтгаан болж байна. Уушгины хатгалгаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж судалгаагаар гарч байна. 100 мянган хүнд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 мянга буюу дэлхийн дунджаас 1,4 дахин их байна.

НҮБ-ийн хүүхдийн сангаас агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн өвчлөл 24,8 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод зарцуулах шаардлага үүсэж байна гэсэн судалгааг гаргасан. Эрүүл мэндийн өндөр зардал, дундаж наслалт, архаг өвчлөлтийг бууруулахын эсрэг бодлого гаргаж байгаа учраас би дэмжихгүй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу