Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны хуралдаан өнөөдөр 10 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Энэ удаагийн хурлаар дүүргийн намын хорооны даргын ажлаа өгсөн Т.Аюурсайханы оронд томилох хүний асуудлыг хэлэлцсэн юм. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Т.Аюурсайханы оронд түр орлон гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг томилоод байсан. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг дүүргийн намын хорооны дарга дэмжиж нэрийг нь оруулж ирсэн байна. Заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул хуралдаан оролцогчид Ж.Сүхбаатарыг дэмжсэнээр Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны түүнийг 100 саналыг сонголоо. 

Дүүргийн намын хорооны орон тооны дэд даргаар Алтаншагай, Бямбагэрэл, орон тооны бус дэд даргаар Н.Батсүмбэрэл, Цэвээнрэгзэн нарыг сонгосноор хуралдаан өндөрлөлөө. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу