УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.ӨнөрболорБид хийсэн ажил, тавьсан зорилгоо хаана яваагаа мэдэхгүй энэ асуудлаа хэлэлцэж байгаа нь учир дутагдалтай. Аудитын тайлан дотор хязгаарлалттай дүгнэлтийг санхүүгийн үр дүнд тавьсан байна. Үндэслэл нь Засгийн газрын гадаад зээлийн эргэн төлөлт хийгдээгүй 1,1 их наяд төгрөг, Засгийн газрын шийдвэрээр ЭТТ ХК-ий 44,5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй асуудал байна. Монгол Улсын хөгжлийн банкны үнэ цэн үлдэгдэл 241,8 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд шилжсэн, 1,4 тэрбум төгрөг үлдэгдэлтэй. Засгийн газрын тусгай сангаас 497,1 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй гэх мэт нийлээд 3 ихнаяд төгрөгийн зөрчил илэрчээ. Энэ зөрчлийг хэзээ арилгах вэ? 2020 онд 13,9 их наяд төгрөгийн зарлагатай байсан. Төсөвт тайланд 18,1 ихнаяд, энэ онд 20 их наяд даваад явсан байна.

2020 онтой харьцуулахад ам доллартай харьцах төгрөгийн ханш 2020 оноос 20 хувиар суларсан байна. Төсвийн зарлагын өсөлтийн хэдэн хувь инфляц, ханшийн уналтаас үүдэлтэй вэ. Зардлын өсөлт, ханшийн уналт яаж нөлөөлсөн бэ, эсрэгээрээ ханшийн сулрал инфляцын өсөлт зардлын хэдэн хувийг эзэлж байна вэ. Мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдаж чадаж байна уу. Бодлого эдийн засгийн дэмжлэг үзүүлж чадаж байна уу. 2022 оны бүтээн байгуулалтын ажлын хэрэгжээгүй, дуусаагүй байгаа шалтгаан нь юу вэ. Хөрөнгө оруулалтын нэг хүнд ногдох дүнгээр Сэлэнгэ аймгийг харах юм бол сүүлээсээ 4-т ордог. Тэгш хуваарилалт алдагдаад байна. Баялаг бүтээгчдэд тэгш хуваарилалт хийх шаардлага байгаа. Орон нутгаас жилд 80 орчим хөрөнгө оруулалтын ажлын санал ирдэг” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу