УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт гаргуулах хуулийн заалттай. Энэ дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлсэн билээ. 

Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг шаардлага хангаагүй хэмээн үзэж, буцаасан байна.  

ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч Д.Загджав “Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг үзэх, хянах хугацааг тодорхой заачихсан. Тэр дагуу улс төрийн 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр ирснийг бид буцаасан.

Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн бодлогыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зэрэг эдийн засгийн тооцооллуудыг харсан. Энэ чиглэлд засаж, залруулах ёстой зүйлс байна. Тэр бүгдийг нь тодотгоод буцаасан юм.

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө засаж, залруулаад энэ сарын 27-ны дотор дахин ирүүлэх ёстой. Тэр үед нь бид дахиж хянан дүгнэлт гаргаад, Сонгуулийн ерөнхий хороо руу хүргэнэ” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу