Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, шилдэг тамирчдын спортын гайхамшгийг илэрхийлэх талбар Парисын Олимп хөшгөө нээхэд ердөө 108 хоног үлджээ.
Олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудас вектор дүрсээр, 5 метр өндөр, 4 метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд олон нийтэд дэлгэгдлээ.
Зурагт хуудсыг францын уран зураач, “Hermes” брэндийн бүтээлүүдээрээ олонд танигдсан Уго Гаттони бүтээсэн бөгөөд тэрээр ямар өнгө төрх дүрслэхээ 6 сарын турш сэтгэж, бодитоор 2,000 гаруй цаг зарцуулан урласан байна.
Өмнөх наадмуудын постерууд нь Олимп болон Паралимпын хоёр тусдаа бүтээлүүд танилцуулагдаж байсан бол энэ удаагийнх олимпизм дахь тэгш эрх, хамтдаа хэмээх үзэл баримтлалыг нэг том бүтээлээр илтгэсэн нь онцлог юм.
Түүнчлэн эйфелийн цамхаг, ялалтын хаалга (Arch de Triomphe) зэрэг Парис хотын түүхэн алдарт уран барилгуудын дүрсийг шингээсэн төдийгүй Парисын олимпын 32 спортын төрлийг ч мөн олж харах боломжтой. 
May be an illustration of text
May be an image of text
May be an image of text
May be an illustration of 1 person and text
May be an image of text
May be pop art of map
May be an image of text
May be an image of text
May be an illustration
No photo description available.
May be an image of map and text

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу