Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур Улсад өнгөрсөн сард зохион байгуулагдсан. Долоо дахь удаагийн Азийн аваргаас Монголын эрэгтэйчүүд гурав, эмэгтэйчүүд анхны медалиа хүртсэн билээ.
Засгийн газрын өнөөдөр (2024.04.10)-ийн ээлжит хуралдаанаар сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг олгох асуудлыг хэлэлцжээ.
Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн юм.
Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна. 
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу