Парисын олимпийн эрх олгох 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Хонконгод болно. 

Тус тэмцээнд оролцохоор Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр (2024.04.11) эх орноосоо мордлоо. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ буюу нийт 16 баг өрсөлдөх юм.

Тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтжээ. Харин тэмцээний чансаагаар зургаадугаарт бичигдэж буй Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтсан байна.

Монголын эрэгтэй шигшээ баг В хэсэгт Латви, Египет, Шинэ Зеландтай, эмэгтэй шигшээ баг В хэсэгт Нидерланд, Азербайжан, Чилитэй тус тус оржээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу