БНСУ-д өнгөрсөн Лхагва гараг (2024.04.10)-т болсон парламентын сонгуульд тус улсын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам ялалт байгуулж, Үндэсний ассемблейд олонх болсон байна. Санал тооллого 99.7 хувьтай үргэлжилж буй бөгөөд Ардчилсан нам 254 суудлаас 161, Ардын хүч нам 90 суудал тус тус авчээ.

Пропорционал тогтолцооны хүрээнд илүү олон суудал авахыг эрмэлздэг Ардчилсан нам болон түүний дагуул гэгддэг Ардчилсан нэгдсэн нам нийт 300 гишүүнтэй Үндэсний ассамблейд нийлээд 168-193 суудал авах төлөвтэй байгаа талаар “JTBC” телевизээс явуулсан санал асуулгын дүн харуулсан байна.

Эрх баригч Ардын хүч нам болон түүний холбоотон Ард түмний ирээдүй нам 87-111 суудал авах магадлалтай гэж таамаглажээ. Үндэсний ассамблейн 300 гишүүний 254-ийг шууд, үлдсэн 46 суудлыг нийт авсан саналын тоогоор нь намуудад хуваарилах аж.

Ардчилсан намын гишүүд

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, урьдчилсан байдлаар “Тобуро”-гийн Ардчилсан нам 161 тойрогт ялалт байгуулж, гол өрсөлдөгч болох Ерөнхийлөгчийн дэргэдэх Ардын хүч нам 90 суудал авчээ. Шинэ ирээдүй нам, Шинэчлэлийн нам, Дэвшилтэт нам тус бүр нэг нэг суудал авах нь тодорхой болсон байна.

Бүх нийтийн санал хураалтын үр дүн олон нийт Ерөнхийлөгч Юны засаг захиргаанд цаашид итгэл хүлээлгэх хүсэлгүй байгааг харуулжээ.

“MBC” телевизийн мэдээлснээр, саналын хуудасны 95 хувийг тоолсноор “Тобуро” Ардчилсан холбоо 13 суудал, “Иргэний ирээдүй” 19 мандат авсан байна. Шинээр байгуулагдсан Солонгосыг сэргээх нам 12 суудал авч, үлдсэн 2 суудал нь Шинэчлэлийн намынх болжээ.

Дөрвөн жилийн өмнөх сонгуулиар тухайн үеийн эрх баригч Ардчилсан нам мөн адил дагуул намтайгаа нийлээд, 180 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардын хүч нам буюу хуучнаар Ирээдүйн нэгдсэн нам болон түүний дагуул нам нийт 103 суудал авч байсан аж. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар “Тобуро” нийт 180 суудал, “Иргэний хүчин” нам дагуул намтайгаа нийт 103 суудал авч байжээ.

Ардчилсан намын дарга Ли Жэ Мён

Инчон хотын Кён-Б дүүрэгт, Пүрэв гаргийн өглөө, Ардчилсан намын дарга Ли хэлэхдээ “Улс орны төрийн үйл хэргийг урагшлуулж, ирээдүйн хөгжил рүү дахин хөтлөх болно” гэж онцолсон байна. Тус улсын Хууль зүйн сайд асан Чо ч мөн адил “Сонгуулийн санал хураалтын дүн ард түмний ялалт” гэж хэлжээ.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу