2023 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч -14-20 градус хүртэл хүйтэрч, салхи баруун хойноос секундэд 15-20 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурчээ. Үүний улмаас улсын хилд бэлчээрээр 172 тооны адуу туугдаж, мотоцикл уналгатай 1 хүн осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг илрүүлжээ.
Хилийн цэргийн 0132 дугаар ангийн … дугаар салбарын Ахлах ахлагч Г.Золжаргал,  байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад олж , эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.
Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалахаас гадна ард иргэдэд учир болзошгүй 189,2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлжээ. Хилчдийнхээ үлгэр жишээ, бахархам ажил үйлст нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу