УИХ-ын чуулганы Пүрэв гаргийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.ПҮРЭВДОРЖ:

-УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд Дэгийн тухай хуульд нэлээн хэдэн удаа өөрчлөлт орсон. Орох болгондоо миний эсрэг энэ Дэгийг өөрчилдөг. Аль болох л сөрөг хүчний үгийг, миний үгийг хэлүүлэхгүй байх зорилготой байдаг.

Та бүхэн бүгдээрээ ард түмэн дээр очоод, сонгогдох болохоороо ард түмнийхээ дуу хоолой болж ажиллана гэдэг. Сонгогдчихоод, Дэгийн тухай хуулиар ард түмний дуу хоолой болж хэлэх үгийг минь хааж боодог зохицуулалт оруулж ирж байна.

Би өчигдөр орой Говь-Алтай аймгийн Дэлгэр сум дээр уулзалт хийгээд, Чулуунбат гуайд “Таны хэлсэн үгийг өглөө 10.05 цагт төрд хүргэнэ” гэсэн амлалт аваад, үг хэлж байгаа юм. Ард түмний үгийг дамжуулахыг минь хасаж хаяж байгаа юм байна л даа.

Гэхдээ би дахиад арга олно л доо. Хууль батлах бол бидний нэг л үүрэг. Бид төрийн бодлогыг тодорхойлох, гүйцэтгэх засаглалд, шүүх засаглалд чиглэл өгөх асуудлыг бид тодорхой хэмжээгээр хийх ёстой. Энэ хүрээнд ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг дамжуулах үүргээ бид хэрэгжүүлэх ёстой шүү дээ.

-Та бүхэн бүгдээрээ ард түмэн дээр очоод сонгогдох болохоороо ард түмнийхээ дуу хоолой болж ажиллана гэдэг. Сонгогдчихоод, Дэгийн тухай хуулиар ард түмний дуу хоолой болж хэлэх үгийг минь хааж боодог зохицуулалт оруулж ирж байна.

Би өчигдөр орой Говь-Алтай аймгийн Дэлгэр сум дээр уулзалт хийгээд, Чулуунбат гуайд таны хэлсэн үгийг өглөө 10.05 цагт төрд хүргэнэ гэсэн амлалт аваад, үг хэлж байгаа юм. Ард түмний үгийг дамжуулахыг минь хасаж хаяж байгаа юм байна л даа.

Ж.Сүхбаатар гишүүн хэлээд байгаа юм. “Таны УИХ дээр сум, багийн иргэний үгийг овог, нэртэй нь хэлдэг чинь УИХ -ын гишүүний үндсэн ажлаа хийж, ард түмний дуу хоолой болж байгаа, хамгийн зөв зүйл юм” гэж зөвлөөд байгаа юм. Энэ боломжийг хаана гэж байж болохгүй. Хүмүүсийн үгийг дамжуулахгүй юм бол иргэдтэй очиж уулзаад яах юм бэ.

УИХ төрийн бодлогыг тодорхойлдог гол газар шүү дээ. Иргэд үгийг нь хэлээд, төрийн бодлогод оруулаад өгөөч ээ л гэж байна. Ийм байдлаар хүний үг хэлэх эрхийг хасна гэж байж болохгүй. Гэхдээ яах вэ, аргыг нь олно доо. Энэ хуулийн төслүүдийн Ажлын хэсэгт би орж байгаа, тодорхой боломжуудыг нээнэ.

Дээрээс нь тойрог томссон, ард иргэдтэйгээ уулзалт хийх явцад цахимаар хуралдаа оролцох боломжийг нээж өгөх ёстой. Нийт ард иргэд оролцох боломжийг нээж өгөх талаарх саналууд оруулж, батлуулахын төлөө зүтгэнэ. Ямар ч байсан иргэдийн дуу хоолой болох эрхээ хойш тавиулж, микрофоноо хаалгана гэж ёстой байхгүй. Тэрнийхээ төлөө тэмцэнэ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу