Холбооны мөрдөх товчоо (ХМТ) “Аль-Каида” болон “Исламын улс” бүлэглэлүүд АНУ-д халдана гэсэн заналхийллийг нухацтай авч үзэж байгаа ажээ.

ХМТ-ны дарга Кристофер Рей АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны сонсголын үеэр “Исламын улс” (IS), “Аль-Каида” болон АНУ-д халдлага хийхийг уриалж буй бусад террорист бүлэглэлүүдийн заналхийллийг маш нухацтай авч үзэж байгаа талаар мэдэгдсэн байна.

Тэрбээр “Аль-Каида”, “Исламын улс” зэрэг бүлэглэлүүд бидэн рүү халдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж буй энэ үед бид урьдчилсан сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Энэ бол маш ноцтой бөгөөд “аюулын дохио” гэж тэмдэглэжээ.

Рей “Одоо сандрах цаг биш, харин сэрэмжтэй байх цаг иржээ” гэж нэмж хэлсэн байна. Холбооны мөрдөх товчооны дарга тэрбээр эдгээр террорист бүлэглэлүүд үзэл бодлын хувьд ялгаатай ч АНУ-д халдах уриалгад нэгдэж байгааг тэмдэглэжээ.

Мөн тэрбээр “Холбооны мөрдөх товчоо Москвагийн ойролцоох “Крокус Сити Холл”-д үйлдэгдсэнтэй адил АНУ-д томоохон хэмжээний террорист халдлага гарахаас болгоомжилж байна” гэжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу