Өнөөдөр (2024.04.12) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт: “Кемпински” зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Уул уурхайн салбарын байгаль орчны засаглалыг сайжруулах” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 9972-4869.

10.00 цагт: МҮХАҮТ-д “ТОП-100” ААН оролцсон “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” хэлэлцүүлэг болно. Утас 9119-7636.

10.00 цагт: “Туушин” зочид буудалд Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлын хангахад улстөрийн намуудын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” уулзалтыг нам тус бүрээр зохион байгуулж байна. Утас: 9988-5696.

10:45 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Ц.Элбэгдоржтой холбоотой ноцтой асуудлаар улстөрч, хуульч, судлаачид хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11.30 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Чингисийн монгол төр” мэргэжлийн холбооноос Монгол Улсын 3.5 сая иргэний мөнхийн эрх ашиг” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт: МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болно. Утас:9458-2204.

12.00 цагт: Үндэсний төв номын санд МЗЭ-ийн нэрэмжил шагналт, “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Тоомойн Очирхүү агсны 80 жилийн ойн бүтээлийн чуулган, номын нээлт болно.

12.00 цагт: “Татварын хөгжил- дэвшил” ТТБ-аас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль зөрчин боловсруулж өргөн мэдүүлсэн талаар танилцуулна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу