Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой “Jet sharing Mongolia” төсөл албан ёсны нээлтээ өнөөдөр (2024.04.12) төв талбайд хийлээ.
Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн оноос эхлэн “Жет скүүтер”-ийн хэрэглэгч болж, 60 тонн түлш агаарт дэгдэхээс сэргийлж, агаарын бохирдолд эерэгээр нөлөөлж чаджээ.
2023 онд 3000 скүүтертэйгээр үйл ажиллагаа явуулсан бол энэ жил хоёр дахин их буюу 6000 скүүтэйтэйгээр ажиллахаар, өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.
Шинээр нэмэгдэж буй 3000 скүүтер нь хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу амаржинтай буюу илүү тав тухтай зорчих боломжтойгоороо давуу талтай аж.
Цахилгаан скүүтер дэлхийн олон хотын байнгын хэрэглээ болсон. Учир нь иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж буй нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу