Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтыг өнөөдөр (2024.04.12) шилжүүлж эхэллээ. Энэ жилийн хувьд 3,896 ААН-д 68.6 тэрбум төгрөгийг буцаан олгож  байна.

May be an image of text that says 'CON ТаТВАРЫΑ ΜА P АЖ АХУЙН нэгжийн 2023 ОнЫ БУЦААН ОЛГОЛТЫГ ШИЛЖУУЛЛэЭ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЛЧлЭлээр ААНОАТ-ЫН ХуВЬ ХЭМжээ БУУРЧ нийт ТАТВАР телегчдийн 97% нЬ 1% БОЛСОН. ТАТВАР телдег 3,896ААН AAH 3,896 68.6 ТЭРБУМ тЕГрег 3,475 AAH 2,736 AAH 55.2 ТЭРБУм 41.3 41.3тэрбум ТЭРБУм ТеГРег ТЕГрег 861 ААН 8.4 ТЭРБУМ ТЕГРег 2020 он 2021 он 2022 OH 2023 OH Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хенгелелт, челеелелтеер 4 жилд ДАВХАРДСАН ТООГООР 10,968 АЖ АХУЙН нЭгж, 173.5 ТЭРБУМ тегрегийн ТАТВАРЫН БУЦААН олголт АвЧэЭ.'

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор УИХ-аас 2019 онд баталсан Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдөд олон давуу талыг бий болгосны нэг нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ыг 1%-иар төлдөг болсон.
300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН шууд 1% -иар татвар төлнө.   300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10%-аар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90%-ийг буцаан авдаг болсон.
 Мөн алсын зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлж байна.
 Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг харуулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу