“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино (ОАК) бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит тус киноны эхний бүлгийн есөн анги хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон билээ. Эхний ангиас л ээдрээт үйл явдлууд хөвөрсөн эл цуврал үзэгчдийн анхаарлыг нэлээд татах болсон. 
“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид киног шимтэн үзэж буй үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэрийг “Primecineplex” кинотеатрт зохион байгуулав.
Тусгай үзвэрээр киноны аравдугаар ангийг олон нийтэд хүргэхээс өмнө тусгайлан толилуулж, тус киноны зохиолч, найруулагч, жүжигчин Б.Амарсайхан, гол дүрийн жүжигчид болох Б.Ноба, Ч.Одгэрэл, Э.Билэгтмаа нар үзэгчидтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы зохиолыг нь бичсэн уг кино “бидний бие биедээ хэлж, харуулж чадаагүй бүхнийг өгүүлсэн мэт санагдсан” хэмээн үзэгчид сэтгэгдлээсээ хуваалцлаа. 
Үнэхээр амьдралд байсан, байсаар ч байгаа олон мэдрэмжийн нэгээхэн хэсгийг бүтээсэн жүжигчдийнхээ дэргэд суугаад, яриа өрнүүлнэ гэдэг энгийн, сайхан зүйл мэт. Магадгүй та ч өөрийн дуртай киноныхоо жүжигчинтэй чин сэтгэлээсээ ярилцахыг нууцхан хүсдэг байх.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу