УИХ-ын чуулганы Баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Шийдвэр гаргах түвшинд тухайн салбарыг хариуцсан сайд, тухайн салбар дахь асуудал хариуцдаг байнгын хорооны дарга нарын шалгуурыг өндөр болгох хэрэгтэй байна. Хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдлаа. Гүн харамсаж байна.

Он гарснаас хойш Онцгой байдлын дөрвөн албан хаагч үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж байна. Уг нь ийм зүйл болж байгаа үед тухайн салбарын байнгын хороо нь хуралдаад салбарын сайдад нь арга хэмжээ авч, хариуцлага тооцож чаддаг, учир шалтгааныг нь олж чаддаг, тулгамдаж буй асуудлыг нь шийдүүлдэг байх ёстой. Цаашид ийм шалгуур тавимаар байна” хэмээн хэллээ. 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу