Дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэлд хаврын цэвэрлэгээний ажил эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Катарт болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр япончууд стадион цэвэрлэсэн нь шуугиан болж байв. Энэ бол Япон соёл. Японд сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ойр орчноо, жорлон нойлоо цэвэрлэж цэвэр цэмцгэр байлгана. 

Хотоо цэвэрлэе гэхээр шороотой нь хутгаад байна, болиоч наадхаа, шороотой хотыг юуг нь цэвэрлэдэг юм, салхинд хийсчихнэ, коммунист субботник хийлээ, би татвар төлөгч чи цэвэрлэ гэнэ. Гараа хөдөлгөхгүй амаа билүүддэг Монгол зан. Өөрчлөх хэрэгтэй” гэсэн байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу