Израилийн батлан ​​хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч, контр-адмирал Даниел Хагари: “Иран нийт 300 гаруй камикадзе дрон, далавчит болон баллистик пуужингаар цохилт өгөх  гэж оролдсоны  99 хувийг нь устгасан. Эдгээрийн заримыг Ирак, Йемений нутгаас хөөргөсөн. Израиль болон түүний бүс нутаг дахь холбоотнуудын хамгаалалтын системүүд  эдгээр пуужин, дроны ихэнхийг  Израилийн нутаг дэвсгэрийн гадна буудаж устгасан” гэж мэдэгдэв.
Харин Ираны пуужин Израилийн цэргийн нэг байгууламжид бага зэргийн хохирол учруулсан гэж Хагари хэлсэн ч харин ямар объект  болохыг тодорхой нэрлээгүй байна. Одоогийн байдлаар 10 настай охин Израилийн өмнөд хэсэгт орших Арад мужийн Бедуин бүсэд устгагдсан дроны хэлтэрхийд өртөж шархаджээ.
Иран “Израиль хариу арга хэмжээ авахгүй бол бид дахин цохилт өгөхгүй” гэж мэдэгдэн “АНУ  хөндлөнгөөс оролцох ёсгүй” гэж сануулжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу