Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэллээ. 

Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал сэдвийн хүрээнд мэдээлэл сонсоно. 

Сонсголын эхэнд Эмзүйн салбарын ерөнхий мэдээллийг шинжээч танилцууллаа. 

Шинжээчийн танилцуулснаар, 

  • Улсын хэмжээнд 2018 онд эмийн үйлдвэр 41, эм ханган нийлүүлэх байгууллага 360, эмийн сан 2128 байсан бол 2023 оны байдлаар эмийн үйлдвэр 39, эм ханган нийлүүлэх байгууллага 453, эмийн сан 2857 болж нэмэгджээ. 
  • Эмийн сангийн байдлыг авч үзвэл, 2020 онд улсын хэмжээнд 2343 эмийн сан үйл ажиллагаа явуулж байсан. Энэ тоо 2023 онд 2857 болж нэмэгджээ. Үүний 1103 нь орон нутагт, 1754 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.  Эдгээр эмийн сангийн тоог хүн амын тоотой харьцуулахад нийслэлд 1000 хүн тутамд нэг, орон нутагт 1600 хүн тутамд нэг эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу