Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэллээ. 

Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал сэдвийн хүрээнд мэдээлэл сонсоно. 

Эмийн импортын мэдээг шинжээч танилцууллаа. 

Шинжээчийн танилцуулснаар, 

  • Монгол Улс 2018 онд 63 улсын 161 компаниас 3242 тонн бүхий 232 тэрбум 819 сая төгрөгийн эм импортоор авдаг байжээ. Энэ тоо өссөөр 2023 онд 62 улсын 194 компаниас 4943 тонн бүхий 468 тэрбум 300 сая төгрөгийн эм импортолдог болсон байна. 
  • Онцлох нь, 2022 онд хамгийн их буюу 8638 тонн эмийг импортоор авчээ. 
  • Манай улс Словен, Холбооны бүгд найрамдах Герман Улс (ХБНГУ), БНСУ, ОХУ, Энэтхэг зэрэг улсуудаас эм түлхүү импортолж байна.
  • Харин хамгийн их эм импортоор авсан дотоодын компанийн тухайд, Моносфарм трейд, Монгол эм импекс концерн, Азифарма, Энто, Монфа трейд зэрэг байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу