Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид таван цагийн турш ажиллаж унтраасан билээ. Харамсалтай нь, тус галд хоёр алба хаагч хөнгөн бэртэж эмнэлгийн тусламж авсан бол нэг алба хаагч амиа алдсан билээ. 

Үүнтэй холбогдуулж ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Анх дуудлага аваад Онцгой байдал найман минутанд газар дээр нь очсон. Тухайн барилга 2015 онд ашиглалтанд орсон, нэгдүгээр давхартаа “Миний сүлжээ” дэлгүүр, доод талын хоёр давхрыг зоорийн буюу агуулахын зориулалтаар ашиглаж байсан байдаг.

Гал B2 давхарт байрладаг цахилгааны монтажнаас анх үүдэлтэй байсан нь илэрсэн. Гэхдээ шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа. 

Талийгаачийн ар гэрт арван жилийн үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Мөн нийслэл дүүргээс тодорхой хэмжээний орон сууцны асуудал яригдаж байгаа” гэв. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу