УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны 25 дугаар тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулагдсан. Эл түр хороо өнөөдөр (2024.04.15) хуралдаж, даргаа сонголоо.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” хэмээн заасан байдаг. Энэ дагуу түр хорооны даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр дэмжснээр холбогдох тогтоол батлагдав.

Ийнхүү Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажиллахаар боллоо.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Энэ хүн ч эх орноо гэх сэтгэл дулимаг ш дээ. Өөр хүн олдоогүй юм байхдаа. Хуруугаар өлгөгдөх нь ч нүдний гэм биздээ…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу