2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны 20 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3-2 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 8-13 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.