Иран Улс Израил руу анх удаа томоохон халдлага хийж, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал хурцдаад байна.

Энэ нь тус бүс нутагт илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн гарах төлөвийг нэмэгдүүлж байгаад Хятад улс “гүн түгшиж” байгаагаа илэрхийлжээ. Мөн Бээжин хот энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг бэхжүүлэх алсын хараатай бодлого явуулна гэж мэдэгдэв.

Хятадын Гадаад хэргийн яам сүүлийн үеийн хурцадмал байдлыг “Газын мөргөлдөөний сөрөг үр дагавар” гэж нэрлээд “Хятад улс цаашид хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох талууд тайван тэвчээртэй байж, Газын мөргөлдөөний “үр дагавар”-ыг  аль болох хурдан эцэс болгохыг уриалж байна” гэж мэдэгджээ.

Мөн тус яам “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа нөлөө бүхий орнуудад уриалж байна” гэсэн байна.

Дамаск дахь Ираны дипломат байрыг бөмбөгдсөний хариуд Ираны удирдагчид Израил руу шууд цохилт өгөх шийдвэр гаргасан нь бүс нутгийн хоёр өрсөлдөгчийн хоорондох “сүүдрийн дайн”-ыг ил болгоод байгаа билээ.

Г.АМАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу