Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол хоёр дахь өдрөө (2024.04.16) үргэлжилж байна.

Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын талаар мэдээлэл сонсож байна. 

Шинжээчийн танилцуулснаар, 

Эрүүл мэндийн яамны 110 албан тушаалтныг шалгаж үзэхэд 97 хүнийх нь хамаарал бүхий аж ахуй нэгж эмийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын хамаарал бүхий “Мөнхийн тун”, Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаагийн хамаарал бүхий “Тахилтын овоо”, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Бямбадоржийн хамаарал бүхий “Космостек Монгол”, ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн “Монос Улаанбаатар” компани эм ханган нийлүүлэлт, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг ажээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу