Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол хоёр дахь өдрөө (2024.04.16) үргэлжилж байна.

Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын талаар мэдээлэл сонсож байна. 

Шинжээчийн танилцуулснаар, 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 42 албан тушаалтны 41 нь буюу 97.6 хувь нь эмийн салбарт хамаарал бүхий компанитай байна. 

Тухайлбал, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын дарга П.Буяндэлгэрийн хамаарал бүхий “Чигатуссин”, Эм хангамжийн газрын дарга Ш.Туулын хамаарал бүхий “Лидер прайм” зэрэг компаниудын эм хангамж, борлуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг ажээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу