Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол хоёр дахь өдрөө (2024.04.16) үргэлжилж байна.

Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын талаар мэдээлэл сонсож байна. 

Шинжээчийн танилцуулснаар, 

Гаалийн ерөнхий газрын 41 албан тушаалтныг хамруулан судлахад 14 нь буюу 34.1 хувь нь эмийн салбарт хамаарал бүхий компанитай байжээ.

Тухайлбал, Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнхийн хамаарал бүхий “Монсан медикал сервис”, Хуулийн хэлтсийн дарга С.Оюунцэцэгийн хамаарал бүхий “Сөдийн цэцэг”, Тариф, татварын газрын дарга Я.Эрдэнчимэгийн хамаарал бүхий “Вояжер минерал медикал”, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэнгийн “Лондон лүүк” компани эм ханган нийлүүлэлт, борлуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байна.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу