13 настай охиныг цагдаагийн дөрвөн алба хаагч бүлэглэн хүчирхийлсэн гэх хэрэг ил болсон билээ. Уг хэрэгт холбогдох алба хаагчдыг баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

Хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Энэ бол бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн талаар сэтгүүлч мэдээлэхдээ цагдаагийн алба хаагчид охиныг бүлэглэн хүчирхийлсэн гэсэн байна лээ. Дараа нь бүлэглэж хүчиндээгүй гэсэн.

Хохирогчийн хууль ёсны эрх ашиг бол нэгдүгээрт. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч охины өгч байгаа мэдүүлгийг хэвлэл мэдээллийнхэн ямар эх сурвалжтайгаар гаргаж байгаа вэ гэдэгт хохирогчийн ээж гомдол гаргасан.

Тухайн этгээдүүд гэм буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин их ял шийтгэл авна” гэлээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу