Өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болсон. Түүнийг Г.Гантулга гэгч этгээд такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж, амийг нь хөнөөсөн байдаг. 

Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр (2024.04.16) Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулав.

Улмаар Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо.

Сануулахад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анх шүүх хурлыг гуравдугаар сарын 29-нд товлосон ч шүүгдэгч өмгөөлөгчөө солих хүсэлт гаргасны дагуу хойшилж байсан юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу