Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг сайжруулж, тохижилт үйлчилгээний ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр болжээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь шинэчлэх ажлын хүрээнд худалдан авах ажиллагаа дуусгавар болсон.

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлээд төв гудамжуудад хүмүүс шүүр барьж зогсохоо болино.

Бусад тоног төхөөрөмжүүд 4,5-р сард нийлүүлэгдэнэ. Хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээ үйлчилгээг механикжсан тоног төхөөрөмжүүдээр хийхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна. 

Мөн тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын цалинг 3 сая 500 мянган төгрөгт хүргэх тооцоо судалгааны ажлууд дуусаж байна. Зургаадугаар сарын 1-нээс эхэлж шинэчилсэн цалингаар явах талаар Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тодотгол өргөн барих гэж байна. Мөн тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөр хамтад нь батлагдана” гэв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу