Монгол Улсад анх удаа шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ зохион байгуулагдаж, гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болж өндөрлөлөө.

Тэмцээнд Монгол, Филиппин, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан гэх есөн улсын шигшээ багийн 198 тамирчин өрсөлдсөн юм.

Улмаар Филиппиний баг түрүүлж, манай улсын шигшээ баг мөнгөн медаль, Кувейтийн баг хүрэл медалийн эзэн боллоо. 

Манай улсын баг ийм амжилт үзүүлсэн нь монголын хоккейн түүхэн дэх анхны мөнгөн медаль болов.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу