Дөрөвдүгээр сарын 18-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 
09.30 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: “Аялал жуулчлалын 7 хоног” аялал жуулчлалын салбарын ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН-аар үргэлжилнэ. Утас: 8803-8882.
09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын форум”-ыг “Шигдэх үү, шинэчлэх үү” уриан дор “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвээр зохион байгуулна. Утас :9806-6116.
10.00 цагт: Гаалийн байгууллагаас улс хоорондын шуудан илгээмж, карго ачаа барааны хяналт шалгалт, гаалийн хяналтын бүсийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Буянт-Ухаа дахь DHL гаалийн хяналтын бүсэд зохион байгуулна. Сэтгүүлчдийн унаа 09.00 цагт Төв шуудангаас хөдөлнө. Утас: 9914-5985, 999-95740.
11.00 цагт: ХЭҮК Зүүн, төв болон говийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар мэпдээлнэ. Утас: 9902-8438.
11.00-13.00 цагт: БГД-ийн гэр бүл, эмэгтэйчүүүдийн эмнэлэгт: ”Өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” танилцах тур уулзалт болно.
12.00-14.00 цагт: “Интерном”-д: Инженер Ж.Золжаргалын “Инженерийн 10 шийдэл” номын нээлт болно. 
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
14.00 цагт: Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбоо, эм зүйн салбарын мэргэжилтнүүд “Сонсголоор сонсогдоогүй үнэнийг ярьцгаая” асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.
14.30 цагт: Үндсэн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг өөрчлөхөд бүх нийтийн санал асуулга явуулах талаараа иргэн С.Чойжилжав мэдээлэл хийнэ.
-Азийн сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Сонгуулийн үеийн аюулгүй байдал” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэг 4-р сарын 18-19-нд цахим хэлбэрээр эхэлнэ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу