Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах тухай А/227 захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгах ажлын хүрээнд дараах чөлөөлөлтүүд хийгдэж байна. Тухайлбал:
  • Баянгол дүүргийн 12, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр 14,15,16,17 дугаар байрны хойд талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 230 тоосгон гараашийн 4140м2 газар;
  • Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 88 дугаар цэцэрлэгийн хажуу талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 110 тоосгон гараашийн 1980м2 газар;
  • Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Говь сауны урд талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 13 тоосгон гараашийн 234м2 газар;
  • Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 45 тоосгон гараашийн 810м2 газар;
  • Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 19 тоосгон гараашийн 342м2 газрыг чөлөөлөхөөр ажиллаж байна.
Нийтдээ 417 тоосгон гараашийн газрыг чөлөөлж 7506м2 газрыг нийтийн эзэмшилд хүлээлгэн өгөх бөгөөд иргэдийн гаргасан саналын дагуу тохжилт хийгдэх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу