Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг өнөөдрийн (2024.04.18) НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр баяр наадмыг өмнөх жилүүдийнхээс өөр байдлаар зохион байгуулах талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр Энэ жилийн улсын баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна талбайд хуушуурын худалдаа хийхгүй, Нарантуулыг нүүлгэж очихгүй гэдгийг хэлье. Наадмаар Төв цэнгэлдэхийг тойроод битүү углааш, худалдаа үйлчилгээ болдог. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд чанар, стандарт тавина. Хуушуур хайрсан тосоо ногоон байгууламж руу асгадаг. Энэ жил ийм байдал гаргахгүй. Дэд бүтэцтэй, зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалт хийж өгнө.
Үндэсний их баяр наадмыг энэ жил онцлогтой хийхээр Соёлын Яамтай ярьсан. Өндөр гэгээн Занабазарын урласан 21 Дарь эхийг Төв цэнгэлдэхийн орчимд байрлуулж, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх, Монголын уран зургийн галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэнэ. Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны орлогч даргын хувьд энэ жилийн наадмыг өөр байдлаар хийх саналаа хэлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээний ажил хуваарийн дагуу явж байгаа” гэлээ.

1 сэтгэгдэл

  1. Наадмын талбайд баахан эд материал худалдахгүй зөвхөн түргэн хоол хуушуур мэтийг л худалдах нь зөв шүү . Хүүхдийн тоглоом бөмбалөг гээд есөн үидийн хог худалдахгүй соёлтой баймаар . Бас хэт олон худалдаа дэмий . Багтаж шингэхгүй олон худалдааг боль . Чөлөөтэй ч явж болохгүй , хариг үндэсний соёл шингэсэн бүтээгдэхүүн байх нь зөв шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу