Европын Зөвлөлийн Парламентын Ассамблей Владимир Путиныг ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах хууль ёсны эрхгүй хэмээн үзэж байгаа. Тиймээс Европын Зөвлөлийн гишүүн улсууд болон ажиглагч бусад орнуудыг ОХУ-тай   хүмүүнлэгийн болон энх тайван тогтоох зорилгоос бусад бүх харилцаа холбоогоо таслан зогсоохыг уриалсан “Владимир Путины тоталитар дэглэм, түүний ардчиллын эсрэг дайныг эсэргүүцэх тухай”  2540 дугаар тогтоол баталлаа.
Энэ сарын 17-нд батлагдсан уг баримт бичигт “Владимир Путины ашиг сонирхолд нийцүүлэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хязгаарлалтыг цуцалсан нь ОХУ-ын Үндсэн хууль төдийгүй олон улсын хууль эрх зүйн тогтсон зарчмуудыг зөрчиж байна” гэжээ. Энэ нь өмнө нь баталсан “Европын Зөвлөлийн Ассамблей гишүүн орнуудад хандан Владимир Путиныг одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа түүнийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүмүүнлэгийн харилцаа, энх тайвныг тогтооход чиглэсэн харилцаа холбоог эс тооцвол ОХУ-тай бусад бүх харилцаа холбоогоо зогсоох хэрэгтэй” хэмээн уриалсан. Өнгөрсөн оны 2519 дүгээр тогтоолын үргэлжлэл болж байгаа юм.
Уг тогтоолд бүх ардчилсан улсуудыг Владимир Путины дэглэмийн хамсаатнууд гэж ангилж болох бүх хувь хүн, хуулийн этгээдийг тодорхойлж, тэдний эсрэг одоо хэрэгжиж буй олон улсын мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль журмын дагуу  хатуу шийтгэл оногдуулах, үүний дотор тэдний эд хөрөнгийг хураахыг уриалсан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу