Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо дулааны шугам сүлжээний худаг дотор хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 26-ны өдрийн 18:03 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг 5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос аврах олс ашиглан 18 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу