2024 оны УИХ-ын сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдээд байна. Жилийн жилд сонгууль дөхөх үеэр урлаг соёлынхон нам, улстөрчдийг дэмжиж буйгаа илэрхийлж, түүнээс нь болж сошиалд маргаан дэгддэг.

Энэ жилийн ийм маргаан хэдийнээ эхэлсэн. Сагсан бөмбөгч Э.Санчир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж, үүнийг нь олон хүн шүүмжилсэн билээ.

Тэгвэл өчигдөр Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан буюу Амгаа тоглолтынхоо үеэр мөн л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ хэмээн хэлжээ. 

Тэрбээр “Өнөөдөр улс төрийн том хүчинтэй үзэж байгаа ганц хүн нь миний бодлоор данх бацаан л байна. Би  данх бацаанаа хувьдаа дэмжиж байгаа. Цаашид ч дэмжинэ. Шударга ёсны төлөө. Та бүхэн ч мөн бодолтой байгаарай” гэсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу