Бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотноо үргэлжилж байна. Өчигдөр (2024.04.19) эрэгтэйчүүдийн төрөлд Монголын дөрвөн тамирчин дэвжээнд гарснаас хоёр нь олимпын эрхээ авлаа.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд барилдсан залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бат-Эрдэнэ шөвгийн 4-т үлдэх хариуцлагатай барилдаанд Йорданы Эрзо Эсаковыг ялж, шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын бөх Лин Зу Шентэй өрсөлдөн, 1:1 буюу сүүлийн оноогоор яллаа. Ингэснээр тэр Парисын олимпод өрсөлдөх эрхтэй боллоо.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны бөх, МУГТ М.Лхагвагэрэл 125 кг-ын жинд эрхийн төлөөх гол барилдаанд тив, дэлхийн мөнгө, хүрэл медальт, БНХАУ-ын Дэн Жи Вэйтэй барилдаж, 2:0-ээр ялснаар олимпын наадамд өрсөлдөх эрх авав.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу