Чөлөөт бөхийн барилдааны олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотноо үргэлжилж байна. 

Манай тамирчдаас П.Орхон Узбекистаны Г.Айтмуратоваг 13:2-оор ялснаар БНСУ-ын бөхтэй олимпын эрхийн төлөө өнөө оройн 20:00 цагт барилдахаар болж байна.

Эмэгтэй тамирчдын тухайд өнгөрсөн жил зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 50 кг-д Д.Отгонжаргал, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар тус тус мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ баталгаажуулсан тул энэ удаагийн тэмцээнд үлдсэн дөрвөн жинд эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу